Энэхүү блогт Говь-Алтай Аймгын Эрдэнэ сумын тухай мэдээлэл тавигсан болно.Анхаарал хандуулсан таньд баярлалаа.Надтай холбоо барихыг хүсвэл: Leaders74@yahoo.com эсвэл 89190360 холбогдож болно.Говь хээрийн бүс,Алтайн салбар уулсын үргэлжлэл юм.Нутгийн иргэдийн гол амжиргааны эх үүсвэр мал аж ахуй. Тэнд байх үзэсгэлэнт газруудаас нэрлэвэл: Ээж хайрхан уул,Атас Ингэс уул, Хараат хайрхан,Ламын агуй, захуй зармангийн говь,Эдрэнгийн нуруу, Давцан захир,Хожгор хүний толгой,Чандмань хайрхан, ямаан усны хөндий зэрэг газрууд байх ба сумаас хойш чигт мөнх цаст ноён оргилууд, сумаас урагш чигт өндөр уул нуруу хөндий,говь цөлийн бүс оршино.Эдрэнгийн нуруунаас урагш говийн хэсэгт ховор амьтад: сээр нуруутан ба хөхтөнөөс Хавтгай ,монгол хулан, чоно, алтайн аргаль,цагаан зээр,алтайн цацуулин, дагуур зараа, мазаалай, таван хуруут атигдаахай, элсний атигдаахай ,өөхлөг атигдаахай , элсний атигдаахай,соотон алаг даага, дорнодын сармаахай, цоохондой,хар сүүлт зээр, сухайн чицүүл г.м. Мөнх цаст ноён оргилууд: сумаас баруун хойш 70-80км дотор мөн сумаас баруун урагш , урагш , зүүн хойд зүгрүү 100км доторх амьтдын тархац гэвэл:Ирвэс , чоно , янгир , Эрээн хүрнэ , үнэг, тарвага, гозоорой зурам,соргог бөхөн зэрэг хөхтөнгүүд өндөр уулын бүсэд амьдардаг.Шувуунаас цасны хажир, алтайн хойлог, жороо тоодог ,хулан жороо , тас , бүргэд , эдлэг шонхор, сар шувуу, лууль,г.м. Мөлхөгчид: говийн нүцгэн хуруут гүрвэл, тойрмын хонин гүрвэл, тэмээн сүүл могой, нарийн могой ,хоёр нутагтан: ногоон бах , ургамлаас: зээргэнэтэн,хуурамч хонин арц ,хонин арц ,элдэв навчит хус ,регелийн будраа, ацан ажигана,ямаан сэрдэг, алтан гагнуур, жинийн хунчир ,говийн харгана ,ганц навчит салжир,мөнгөлөг хонхот харгана,хэврэг навчит ортууз,грубовын ортууз,эгэл өмхий өвс , муркрофтын жигд , зүүн гарын гоёо, залаархаг хавраг,потанины улаан тулам,цөлийн аргамжин цэцэг,нөмрөгт банздоо, алтайн сонгино,ганц цэцэгт алтанзул,г.м ховор амьтан ургамлын өлгий нутаг юм.Тус сумын zip код 82033.газрын зураг дээрх байрлал
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь Монгол Алтайн уулсын төгсгөл, Их говийн баруун хойт хэсэгт /сумын төв нь аймгийн төвөөс 246 км, Улаанбаатар хотоос 946 км/ баруун талаараа Цогт сум, хойт талаараа Бигэр сум, зүүн талаараа Чандмань, Урд талаараа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-н Ганьсу мужтай тус тус хиллэн оршино. Тус сумын нутаг далайн төвшинөөс дээш 861 м /Алтайн цаадахь говь Гашуун гүний хоолой/-3765 м /Эмээлцэгийн хяр/-н өндөрт, өндөр уулсын болон говь тал хээрийн бүсийг хамарсан квкм нутгийг хамарсан Гичгэний нуруу, Говийн их дархан газрын "А" "Б" бүс нутаг, Зарман, Алтайн өвөр говь, Онь-Өтгөн, Гашуун гүний хоолой, Хатан суудлийн тал, Зармангий баян бүрд, Хараат /2995м/, Зүрх хайрхан /3171м/, Цагаан-Уул/2600м/, Юмт /2054м/ зэрэг өндөх уулсууд, Өлзийт, Алдар, Цахир салаа, Жавхлант, Гурван гол, Хүдэр, Шатангийн голууд, Цэцэгнуур, Сангийн далай, Цагаан нуур, Олгой, Цац нуур зэрэг үзэсгэлэнт газар нутагтай. та бүхэндээ алтайн сүлд дуу болох зулай цагаан алтай ,дууг зориулж байна.Хүлээн авна уу